Monday, October 31, 2016

ЮМДҮҮЖИН (Herba Dianthues Superbus)

Хадгалах нөхцөл: Зэхмэл эмийг нарны гэрлээс хамгаалсан хуурай сэрүүн нөхцөлд 2жил хадгална. Зонхилон тохиолдох биологийн идэвхт нэгдэл: Сапонин, кумарин, флавонойд, витамин С
Фармакологийн үйлдэл: Умайн булчингын агшилт сайжруулна.
Хэрэглэх заалт: Төрсний дараах цус алдалтын үед умайн булчингын агшилтыг сайжруулах, цус тогтоох үйлдэлтэй. Давсаг, уушигны хальсны үрэвсэл, өтгөн хатах,элдэв бэртэнгэ, нүд улайх, цусны даралт ихдэх, өндгөвчний цэврүү, биеийн юм саатах, өвдөх, шамбарам, элэгний хордлого тайлах, эхэс, шавхрага гадагшлуулахад хэрэглэнэ.
Бэлтгэх заавар: Зэхмэлээс 10граммыг хэмжин авч 200мл-н буцламгай халуун усанд хийж, усан халаагуурын ууранд 15минут идээшүүлэн, тасалгааны температурт 40минут хөргөөд 200мл хүртэл буцалгаж хөргөсөн ус нэмээд шилэн саванд шүүнэ.
Хэрэглэх арга: 50мл-р өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ.


ТОМУУН

Халуун бууруулах, өвчин намдаах бэлдмэл
Найрлага: Томуун хүүхдийн 5г мөхлөг /1уут/ 120мг парацетамол ба 50мг аскорбины хүчил агуулагдана. Томуун насанд хүрэгчдийн 5г мөхлөг /1уут/ 500мг парацетамол ба 100мг аскорбины хүчил агуулагдана.
Бусад найрлага: Поливинилпироллидон, нимбэгний хүчил, сахароз, жиржийн амт үнэр оруулагч, хүнсний будаг /E110/
Олон улсын нэршил: Томуун
Эмийн хэлбэр: Мөхлөг, 5г -аар мөхлөг савлагдсан, халуун усанд уусгаж хэрэглэнэ.
Фармакологийн үйлдэл: Амсгалын дээд замын үрэвсэл, ханиалга, амны салст бүрхүүлийн үрэвслээс гадна томуу ба ханиадны үед өвдөлт, халуурах шинж тэмдэг илрэнэ. Парацетамол нь простогландины синтезийг саатуулах замаар биеийн халууралтыг бууруулж өвдөлтийг намдаадаг. Парацетамол нь ходоодны салстыг цочроодоггүй тул бэлдмэлийг ходоод ба 12 нугалаа гэдэсний талаас өөрчлөлттэй боло шархлаат өвчтэй хүмүүс хэрэглэх боломжтой. Бэлдмэлд аскорбины хүчил /Витамин С/ агуулагддаг ба энэ нь бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, эдгэрэлтийг түргэсгэх ба мөн бэлдмэлийн амтыг сайжруулдаг. Бэлдмэлийг халуун усанд ххэрэглэдэг тул хамар, амны салст бүрхүүлийн үрэвслийн улмаас эм уухад хүндрэлтэй байгаа өвчтөнд өгөхөд тохиромжтой.
Хэрэглэх заалт: 
  • Янз бүрийн бактери, вирусын халдвар үед халуун бууруулах
  • Ханиад томууны үед булчин, үений өвдөлт намдаахад
  • Үрэвслийн бус гаралтай сулавтар өвдөлт /толгойн өвдөлт, шүдний өвдөлт/ ялангуяа ходоод 12 нугалаа гэдэсний талаас өөрчлөлттэй болон шархлаат өвчтэй хүмүүст 
  • Гэмтэл ба эмчилгээ оношлогооны ажилбарын үеийн өвдөлт намдаахад хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг халуун усанд уусгаж ууна. Насанд хүрэгсэд 1уут бэлдмэлийг 50мл усанд уусгаж хэрэглэнэ.

Цээрлэлт: Бэлдмэлд агуулагдах парацетамол, аскорбины хүчил ба бусад бодисуудад хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Мөн элэг, бөөрний үйл ажиллагааны хүнд дутал, цусны өвчин болон удамшлын глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай үед хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Дотор муухайрах, арьсны харшлын урвал илэрч болзошгүй.
Хадгалах хугацаа: 3жил. Хайрцаг дээр заасан хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.
Эмийн сангаар олгох нөхцөл: Бэлдмэл жоргүй олгогдоно.

СЕПТИДИН (SEPTIDIN)

Үжилгүйжүүлэх бэлдмэл
Найрлага: Повидон иод /POVIDONE IODE/
эмийн хэлбэр: Шингэн. 1мл уусмалд 100мг повидон иод буюу 10мг чөлөөт иод агуулагдана.
Хэрэглэх заалт: Септидинийг шарх түүний халдвар түлэгдэлтэнд шалбаралтанд хэрэглэнэ. Мөн энэхүү бэлдмэлийг арьс салстын мэс засалд бэлтгэн ариутгах, мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх халдварласан шархыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Гэмтсэн талбайг бүрэн бүрхэх хэмжээгээр түрхэх, шавших, зайлах байдлаар хэрэглэнэ. Уусмалыг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
Анхааруулга: Бэлдмэлийг иодын харшилтай хүмүүс болон жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд хэрэглэхгүй.
Цээрлэлт: Повидон-Иодод хэт мэдрэг үед хэрэглэхийг цээрлэнэ. Мөн бахуу өвчтэй хүмүүс хэрэглэхгүй. Бэлдмэлийг том талбайтай шарханд хэрэглэнэ. Иодын шимэгдэлт хэт ихсэхээс сэргийлэх шаардлагатай. Повидон-иодын шимэгдэлтийг бамбай булчирхайн үйл ажиллагааг хянах шинжилгээгээр үнэлж болно.
Хадгалалт: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
 

САЛИМОН (SALIMON)

Дархлал сэргээх бэлдмэл
Найрлага: Шинэсэрхүү бударгана (Salsola Iaricifolia) ургамлын газрын дээрх хэсгээс бэлтгэсэн спиртэн ханд.
Үйлчлэгч бодис: Фраксетин, фраксин, клеомиксозин-D зэрэг нийлбэр кумарин ба нийлбэр флавонид бүхий ханд.
Эмийн хэлбэр: Шангэн ханд
Фармакологийн үйлдэл: Бэлдмэл нь Т-лимфоцит, В-лимфоцит, макрофаг гэсэн гурвал эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхижүүлж фагоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх, иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах, хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдлын үе антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах болон уураг, липид, амин хүчлийн нийлэгжилтийг хурдасгах, нойр ба хоолонд сайжруулах, сэтгэл санааг тайвшруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.
Салимон бэлдмэлийн нөлөөгөөр бүх төрлийн хорт хавдар өвчний үед болон хорт хавдрын туяа хими эмчилгээний үед илэрдэг дархлаа дутагдлын хүнд хэлбэрийн урвалууд багасч, Т-хелпер эс, Т-хелпер ба Т-супресоррын харьцаа нэмэгдэн Т-супрессор эсийн хэт ээмгэг идэвхжил дарангуйлагддаг. Мөн хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдрын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооны идэвхийг дээшлүүлэх үүрэгтэй.
Хэрэглэх заалт: Бүх төрлийн хорт хавдар, хорт хавдрын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах, хоол тэжээлийн дутагдал болон тураал, өвчинд амархан өртөмтгий болох, антибиотик эмчилгээ, архаг ужиг явцтай өвчин, халдварт өвчин, мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг 20-30 дуслаар өдөрт 3 удаа ууна.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй.
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Анхааруулга: Салимоны найрлагад этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Хадгалалт: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгалана.

НЕФРОМОН (NEPHROMON)

Бөөрний үрэвслийг анагаах, бөөр хамгаалах бэлдмэл
Найрлага: Нарийн навчит цхилдгийн (Iris tenuifolia)-ийн үндэс үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд
Үйлчлэгч бодис: Нийлбэр флавоноид
Эмийн хэлбэр: Шингэн ханд
Фармакологийн үйлдэл: Нефромон нь бөөрний үхжлийг багасгах, дистрофийг бууруулах, бөөрний париеталь эсэд явагдах электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, азотын хортой нэгдлүүдийг бие махбодоос зайлуулах, хордлого тайлах, бөөрний гаралтай цусны даралт ихсэлтийг багасгах үйлдэл тус тус үзүүлнэ.
Уг бэлдмэлийн найрлага дахь нийлбэр флавоноид нь антиоксидант, мембран бэхжүүлэх, дархлаа зохицуулах, өөртөө харших урвалыг дарангуйлах үйлдлийн механизмаар цусны сийвэн болон бөөрний эдэд хуримтлагдсан хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгаж, азотын хортой бүтээгдэхүүн мочевин, креатинин болон дархан бүрдлийг бие махбодоос зайлуулна.
Хэрэглэх заалт: Бөөрний эдийн цочмог болон архаг үрэвсэл, бөөрний түүдгнэцрийн архаг ба архагдуу хэлбэрийн үрэвсэл, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний гаралтай цусны даралт ихсэх, биед азотын хортой бүтээгдэхүүн хуримтлагдсан үе, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурч, өнгө, үнэр өөрчлөгдөх, уур ихтэй хордлогот байдлын үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг 5-10мл-р хоногт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэх ба ээлж эмчилгээ 14-28 өдөр үргэлжилнэ.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Анхааруулга! 50%-ийн этилийн спирт агуулах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Хадгалалт: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
 

Элэг нөхөн төлждөг эрхтэн


Ходоодны өвчний талаар...