(Ургамлын гаралтай үжилгүйжүүлэх бэлдмэл)
Найралага:
Одой далан түрүү (Stellera chamaejasme)
Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis pseudoglandulosa)-ын өвснөөс гарган авсан спиртэн хандмал
Эмийн хэлбэр: Шингэн хандмал
Фармакологийн үйлдэл: Тонзилмон нь үрэвсэл намдаах, хэсэг газрын улайлт, шархны эдгэрэлтийг түргэсгэн, өвдөлт намдаах үйлдэлтэй. Бэлдмэл дэх хуурмаг булчирхайт ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээж зүгшрүүлэх болон бактерийн эсрэг үйлдэлтэйн дээр макрофагын фагоцитозыг идэвхижүүлнэ. Одой далан түрүүнд зонхилон агуулагдах нийлбэр кумарин ба аргаах бодис нь хэт исэлдлийг бууруулж, циклосигеназыг хориглон эд эсийн мемраныг бэхжүүлж үрэвслийн шингэн нэвчин гарахыг багасгаснаар үрэвсэл намдаана.
Хэрэглэх заалт:
- Амьсгалын дээд замын цочмог бболон архаг өвчнүүд (гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл)
- Амьсгалын замын вирусын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бактерийн халдварын үед антибиотик эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.
- Амны хөндийн салстын үрэвсэл, идээт шарх, хөөнгө хавагналтыг багасгах, өвдөлт намдаах, амны хөндийг цэвэршүүлж ариутгах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Бэлдмэлээс насанд хүрэгсэд 15мл-ийг (1 хоолны халбага) амандаа балгаж үрэвсэл бүхий газарт буюу хоолойгоо өдөрт 3-5 минут зайлж хэрэглэн.
Хүүхдэд 5мл-ийг (1 цайны халбага) 2 дахин усаар сулруулж өдөрт 3-5 удаа хоолойгоо зайлна.
Гаж нөлөө, цээрлэлт: Тогтоогдоогүй
Хадгалах нөхцөл: Тасалгааны температурт, хуурай нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
No comments:
Post a Comment