Хадгалах нөхцөл: Зэхмэл эмийг нарны гэрлээс хамгаалсан хуурай сэрүүн нөхцөлд 2жил хадгална. Зонхилон тохиолдох биологийн идэвхт нэгдэл: Сапонин, кумарин, флавонойд, витамин С
Фармакологийн үйлдэл: Умайн булчингын агшилт сайжруулна.
Хэрэглэх заалт: Төрсний дараах цус алдалтын үед умайн булчингын агшилтыг сайжруулах, цус тогтоох үйлдэлтэй. Давсаг, уушигны хальсны үрэвсэл, өтгөн хатах,элдэв бэртэнгэ, нүд улайх, цусны даралт ихдэх, өндгөвчний цэврүү, биеийн юм саатах, өвдөх, шамбарам, элэгний хордлого тайлах, эхэс, шавхрага гадагшлуулахад хэрэглэнэ.
Бэлтгэх заавар: Зэхмэлээс 10граммыг хэмжин авч 200мл-н буцламгай халуун усанд хийж, усан халаагуурын ууранд 15минут идээшүүлэн, тасалгааны температурт 40минут хөргөөд 200мл хүртэл буцалгаж хөргөсөн ус нэмээд шилэн саванд шүүнэ.
Хэрэглэх арга: 50мл-р өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ.
Monday, October 31, 2016
ТОМУУН
Халуун бууруулах, өвчин намдаах бэлдмэл
Найрлага: Томуун хүүхдийн 5г мөхлөг /1уут/ 120мг парацетамол ба 50мг аскорбины хүчил агуулагдана. Томуун насанд хүрэгчдийн 5г мөхлөг /1уут/ 500мг парацетамол ба 100мг аскорбины хүчил агуулагдана.
Бусад найрлага: Поливинилпироллидон, нимбэгний хүчил, сахароз, жиржийн амт үнэр оруулагч, хүнсний будаг /E110/
Олон улсын нэршил: Томуун
Эмийн хэлбэр: Мөхлөг, 5г -аар мөхлөг савлагдсан, халуун усанд уусгаж хэрэглэнэ.
Фармакологийн үйлдэл: Амсгалын дээд замын үрэвсэл, ханиалга, амны салст бүрхүүлийн үрэвслээс гадна томуу ба ханиадны үед өвдөлт, халуурах шинж тэмдэг илрэнэ. Парацетамол нь простогландины синтезийг саатуулах замаар биеийн халууралтыг бууруулж өвдөлтийг намдаадаг. Парацетамол нь ходоодны салстыг цочроодоггүй тул бэлдмэлийг ходоод ба 12 нугалаа гэдэсний талаас өөрчлөлттэй боло шархлаат өвчтэй хүмүүс хэрэглэх боломжтой. Бэлдмэлд аскорбины хүчил /Витамин С/ агуулагддаг ба энэ нь бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, эдгэрэлтийг түргэсгэх ба мөн бэлдмэлийн амтыг сайжруулдаг. Бэлдмэлийг халуун усанд ххэрэглэдэг тул хамар, амны салст бүрхүүлийн үрэвслийн улмаас эм уухад хүндрэлтэй байгаа өвчтөнд өгөхөд тохиромжтой.
Хэрэглэх заалт:
- Янз бүрийн бактери, вирусын халдвар үед халуун бууруулах
- Ханиад томууны үед булчин, үений өвдөлт намдаахад
- Үрэвслийн бус гаралтай сулавтар өвдөлт /толгойн өвдөлт, шүдний өвдөлт/ ялангуяа ходоод 12 нугалаа гэдэсний талаас өөрчлөлттэй болон шархлаат өвчтэй хүмүүст
- Гэмтэл ба эмчилгээ оношлогооны ажилбарын үеийн өвдөлт намдаахад хэрэглэнэ.
Цээрлэлт: Бэлдмэлд агуулагдах парацетамол, аскорбины хүчил ба бусад бодисуудад хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Мөн элэг, бөөрний үйл ажиллагааны хүнд дутал, цусны өвчин болон удамшлын глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай үед хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Дотор муухайрах, арьсны харшлын урвал илэрч болзошгүй.
Хадгалах хугацаа: 3жил. Хайрцаг дээр заасан хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.
Эмийн сангаар олгох нөхцөл: Бэлдмэл жоргүй олгогдоно.
СЕПТИДИН (SEPTIDIN)
Үжилгүйжүүлэх бэлдмэл
Найрлага: Повидон иод /POVIDONE IODE/
эмийн хэлбэр: Шингэн. 1мл уусмалд 100мг повидон иод буюу 10мг чөлөөт иод агуулагдана.
Хэрэглэх заалт: Септидинийг шарх түүний халдвар түлэгдэлтэнд шалбаралтанд хэрэглэнэ. Мөн энэхүү бэлдмэлийг арьс салстын мэс засалд бэлтгэн ариутгах, мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх халдварласан шархыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Гэмтсэн талбайг бүрэн бүрхэх хэмжээгээр түрхэх, шавших, зайлах байдлаар хэрэглэнэ. Уусмалыг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
Анхааруулга: Бэлдмэлийг иодын харшилтай хүмүүс болон жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд хэрэглэхгүй.
Цээрлэлт: Повидон-Иодод хэт мэдрэг үед хэрэглэхийг цээрлэнэ. Мөн бахуу өвчтэй хүмүүс хэрэглэхгүй. Бэлдмэлийг том талбайтай шарханд хэрэглэнэ. Иодын шимэгдэлт хэт ихсэхээс сэргийлэх шаардлагатай. Повидон-иодын шимэгдэлтийг бамбай булчирхайн үйл ажиллагааг хянах шинжилгээгээр үнэлж болно.
Хадгалалт: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
САЛИМОН (SALIMON)
Дархлал сэргээх бэлдмэл
Найрлага: Шинэсэрхүү бударгана (Salsola Iaricifolia) ургамлын газрын дээрх хэсгээс бэлтгэсэн спиртэн ханд.
Үйлчлэгч бодис: Фраксетин, фраксин, клеомиксозин-D зэрэг нийлбэр кумарин ба нийлбэр флавонид бүхий ханд.
Эмийн хэлбэр: Шангэн ханд
Фармакологийн үйлдэл: Бэлдмэл нь Т-лимфоцит, В-лимфоцит, макрофаг гэсэн гурвал эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхижүүлж фагоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх, иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах, хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдлын үе антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах болон уураг, липид, амин хүчлийн нийлэгжилтийг хурдасгах, нойр ба хоолонд сайжруулах, сэтгэл санааг тайвшруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.
Салимон бэлдмэлийн нөлөөгөөр бүх төрлийн хорт хавдар өвчний үед болон хорт хавдрын туяа хими эмчилгээний үед илэрдэг дархлаа дутагдлын хүнд хэлбэрийн урвалууд багасч, Т-хелпер эс, Т-хелпер ба Т-супресоррын харьцаа нэмэгдэн Т-супрессор эсийн хэт ээмгэг идэвхжил дарангуйлагддаг. Мөн хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдрын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооны идэвхийг дээшлүүлэх үүрэгтэй.
Хэрэглэх заалт: Бүх төрлийн хорт хавдар, хорт хавдрын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах, хоол тэжээлийн дутагдал болон тураал, өвчинд амархан өртөмтгий болох, антибиотик эмчилгээ, архаг ужиг явцтай өвчин, халдварт өвчин, мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг 20-30 дуслаар өдөрт 3 удаа ууна.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй.
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Анхааруулга: Салимоны найрлагад этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Хадгалалт: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгалана.
НЕФРОМОН (NEPHROMON)
Бөөрний үрэвслийг анагаах, бөөр хамгаалах бэлдмэл
Найрлага: Нарийн навчит цхилдгийн (Iris tenuifolia)-ийн үндэс үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд
Үйлчлэгч бодис: Нийлбэр флавоноид
Эмийн хэлбэр: Шингэн ханд
Фармакологийн үйлдэл: Нефромон нь бөөрний үхжлийг багасгах, дистрофийг бууруулах, бөөрний париеталь эсэд явагдах электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, азотын хортой нэгдлүүдийг бие махбодоос зайлуулах, хордлого тайлах, бөөрний гаралтай цусны даралт ихсэлтийг багасгах үйлдэл тус тус үзүүлнэ.
Уг бэлдмэлийн найрлага дахь нийлбэр флавоноид нь антиоксидант, мембран бэхжүүлэх, дархлаа зохицуулах, өөртөө харших урвалыг дарангуйлах үйлдлийн механизмаар цусны сийвэн болон бөөрний эдэд хуримтлагдсан хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгаж, азотын хортой бүтээгдэхүүн мочевин, креатинин болон дархан бүрдлийг бие махбодоос зайлуулна.
Хэрэглэх заалт: Бөөрний эдийн цочмог болон архаг үрэвсэл, бөөрний түүдгнэцрийн архаг ба архагдуу хэлбэрийн үрэвсэл, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний гаралтай цусны даралт ихсэх, биед азотын хортой бүтээгдэхүүн хуримтлагдсан үе, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурч, өнгө, үнэр өөрчлөгдөх, уур ихтэй хордлогот байдлын үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг 5-10мл-р хоногт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэх ба ээлж эмчилгээ 14-28 өдөр үргэлжилнэ.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Анхааруулга! 50%-ийн этилийн спирт агуулах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Хадгалалт: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
Saturday, October 29, 2016
НАФАЗОЛИН (NAPHAZOLIN)
Судас нарийсгах бэлдмэл
Найрлага: 10мл уусмалд 10мг 2-нафтилметил- имидазолины гидрохлорид, 150мг борын хүчил агуулагдана.
Эмийн хэлбэр: Хамрын дусаалга
Фармакологийн үйлдэл: 2 нафтилметил-имидазолын гидрохлорид адренидэвхит мэдрэлийн системийн адренорецепторыг сэргээх тул түүний нөлөөгөөр зах хязгаарын цусны судас нарийсах, артерын даралт нэмэгдэх, нүдний хүүхэн хараа өргөсөн үйлдэл илэрнэ. Бусад адреномиметик эмүүдээс (адреналин, мезатон) ялгаатай нь түүний судас нарийсгах үйлдэл удаан хугацаагаар үргэлжилдэг. Нафазолин салст бүрхүүлийн цусны судсыг нарийсгаснаар үрэвслийг багасгах үр нөлөө үзүүлдэг байна.
Хэрэглэх заалт: хамар, залгиур болон төвөнхийн үрэвслүүд, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, нүдний эвэрлэгийн болон хажираст, намарсын үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Шүүрэл ихээр ялгарч буй хамрын ханиаданд 3-6 дуслаар өдөрт 2 удаа хамарт дусаана. Нүдний салст ба эвэрлэг бүрхүүлийн үрэвслийн үед 1-3 дуслаар өдөрт 1-2 удаа дусааж хэрэглэнэ.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
НАТУРВИТ (NATURVIT)
ВИТАМИН
Найрлага: 100мл-т Витамин РР-200мг
Витамин С-1000мг
Витамин В1-20мг
Витамин В12-12мг
Нохойн хошууны шүүс
100мл хүртэл тус тус агуулагдана.
Эмийн хэлбэр: Сироп
Фармакологийн үйлдэл: Натурвит нь витамин А, В2, К, Р ба флавон гликозид кверцетин агуулсан нохойн хошууны шүүсийг витамин РР, С, В1, В2 - оор баяжуулсан олон витаминт бэлдмэл юм. Витамины дутагдлыг эмчлэх, ба урьдчилан сэргийлэх зориулалттай.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийг витамин дутагдах,бодисын солилцооны хэвийн биш байдал, өсөлт хоцрох, халдварт өвчнүүд, архаг цочмог өвчнүүд, жирэмсэн хөхүүл эхчүүдэд тус тус хэрэглэнэ
Хэрэглэх арга тун: насанд хүрэсдэд хоолны халбагаар өдөрт 3-4 удаа, хүүхдэд цайны халбагаар 3-4 удаа тус тус уулгана.
Хэрэглэх арга тун: насанд хүрэсдэд хоолны халбагаар өдөрт 3-4 удаа, хүүхдэд цайны халбагаар 3-4 удаа тус тус уулгана.
Гаж нөлөө, цээрлэлт: Тогтоогдоогүй.
хадгалах нөхцөл: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
хадгалах нөхцөл: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
МАГНИЙН СУЛЬФАТ (MAGNESII SULFAS)
Цөс хөөх бэлдмэл
Найрлага: Магни сульфат
Эмийн хэлбэр: Нунтаг
Өөр нэрс: Гашуун давс, Magnesum sulfuricum, Sol amarum
Фамакологийн үйлдэл: Тарьж хэрэглэсэн магнийн сульфат төв мэдрэлийн системд тайвшруулах үйлдэл үзүүлэх ба хэрэглэж байгаа тун хэмжээнээс шалтгаалан нойрсуулах буюу наркоз үүсгэх үйлдэл ч үзүүлж болно. Магний сульфатыг ууж хэрэглэхэд гэдэсний ханаар цусанд муу шимэгдэх тул мэдрэлийн системд төдийлөн нөлөөлөхгүй. Харин гэдэсний доторх агууламжийн зүйлийн концентрацийг ихэсгэснээс шингэний шимэгдэлт багасч, хуримтлагдан шингэн гэдэсний салстын рецепторыг цочроож гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн өтгөн гадагшлах явцыг түргэсгэн туулгана.
Ууж хэрэглэсэн магний сульфат 12 хуруу гэдэсний салстыг цочроосноос цөс хөөх үйлдэл үзүүлнэ. Энэ бэлдмэлийн өөр нэг онцлог нь тарьж хэрэглэхэд мэдрэл- булчингийн сэрэгл дамжилтыг саатуулах ба их тунгаараа курарь төст үйлдэл үзүүлдэг явдал юм. Түүнээс гадна магний сульфат цусны даралтыг бууруулж, амьсгалын төвийн сэрэх чанарыг багасгана.
Кальцийн ион, магний ионы эсрэг үйлдэлтэй байх тул биемахбодод калцийн ион багассан үед магний сульфат хүчтэй үйлчилнэ.
Хэргэлэх заалт: Янз бүрийн шалтгаантай таталдаа (эпилепси, татран, бусад татганах, шинж) хүүхдийн таталдаа, спазмофили, зарим эм, химийн бодисын хордлого, гипертони өвчин, атеросклероз, тархиний даралт ихдэх хам шинж, шээс багасах, хаагдах, өвдөлтгүй төрүүлэх, жирэмсний хордлого цөсний өвчнүүдэд хэрэглэхээс гадна туулга болгон ашиглана.
Хэрэглэх арга тун: Гипертони өвчнийг эмчлэхэд магний сульфатын 20 буюу 25%-ийн уусмалыг 5,10,20 мл булчинд тарина. 15-20 тариа (өдөр бүр 1 удаа) нэг курс эмчилгээ болно. Харин цусны даралт ихдэж гэнэт хөдлөх үед 20 буюу 25%-ийн 100-20мл уусмалыг булчин буюу судсанд тарина.
Магний сульфатын 1-2г нунтгыг хагас аяга усанд уусгаж атеросклероз өвчтэй хүмүүст тогтмол уулгахад уул өвчтөний биеийн байдал сайжирч өвчний үйл явц удаарширдаг байна.
Гаж нөлөө: Магнийн сульфатыг тариагаар хэрэглэж байхад амьсгал зогсох, бөөлжис хүрэх, ойр ойрхон шээх, ууж хэрэглэх үед жирэмслэл задрах, хоол боловсруулах замын үрэвсэлт өвчнүүдэд хурцдах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Амьсгал зогсох гаж нөлөөний үед кальцийн бэлдмэлийг судсанд тарих хэрэгтэй.
Цээрлэлт: Магний сульфатыг хэт тураал, цусны даралт багасах үед хэрэглэхийг цээрлэнэ. Мөн ходоод гэдэсний цочмог үрэвсэлт өвчнүүд, жирэмсэн, биений юм ирж байгаа үед хэрэглэхийг хориглоно.
Хадгалалт:Нунтгыг шилэн сав уутанд сайн битүүлж хадгална.
КЛАРИТРОН (CLRITHRON)
Макролидын бүлгийн антибиотик
Олон улсын нэршил: Кларитромицин
Эийн хэлбэр: Бүрээс. 1 бүрээст 250мг кларитронмицин агуулагдана.
Фармакологийн үйлдэл: Макролидын бүлгийн антибиотик. Бактерын 50S рибосомын субъединицид үйлчилж микробын эсийн уургийн нийлэгжилтийг дарангуйлж микробын эсрэг нөлөөлнө. Бэлдмэлд өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл агаартан ба агааргүйтэ грам эерэг сөрөг бактеруудад идэвхитэй үйлчилнэ.
Кларитронмицин Legionella pneumophila, Mycoplasma pneumophila, Sreptococcus pyogenes, Streptococcus viridans, Streptoococcus pneumonia.
Фармакокинетик: Кларитромициныг ууж хэрэглэх үед биохүртэхүй нь 55% байх бөгөөд 4,5мг\мл байх үед плазмын уурагтайгаар ойролцоогоор 90% холбогдоно. Бэлдмэл бүх эд эрхтэн бие мөхбодоор жигд нэвтэрч тархах ба ялангуяа элэг ба уушгинд их хэмжээгээр, мөн тархи нугасны шингэнд бага хэмжээгээр илэрдэг байна. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш ойролцоогоор 3 цагийн дотор цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ.
Кларитромицины 20% нь CYP3A4, CYP3A5, CYP3A7, фертэнтийн оролцоотойгоор элгэнд аажим метаболизд орж үндсэн метаболит 14-гидроксикларитромицин үүснэ 250мг-р тунгаар хэрэглэхэд хагас ялгарлын хугацаа нь 3-4цаг, 500мг-р тунгаар хэрэглэхэд 5-7 цаг байна.
Кларитромицин ы 20-30% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр шээстэй хамт ялгарна.
Хэрэглэх заалт: Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд зам (тонзилофарангит, цочмог синутит) амьсгалын доод зам (цочмог бронхит, архаг бронхитын хурцдал, больницийн бус бактерын гаралтай уушгины үрэвсэл, арьс зөөлөн эдийн халдвар - үрэвсэл өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний H.pylori-ийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.)
Хэрэглэх арга тун: Шахмалыг бүтнээр нь бага зэргийн шингэнээр даруулж залгилж ууна. Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 250мг-р 12 цагийн зайтай хэрэглэх ба синусит болон Haemophilus influenza 2-р үүсгэгдсэн хүнд халдварын үед 500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ.
H.pylori-ийн эмчилгээнд 250-500мг-р хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. 12-оос дээш насны хүүхдэд хөвөл хэлбэрийг хэрэглэх бөгөөд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Хөвмөлийг уусны дараа бага зэргийн шингэн уулгана. Бэлдмэлийг уухад зорийлсан 1 тариурт 125мг кларитромицин бүхий 5мл хөвөл багтана. Хэрэглэсний дараа тариурыг уугаахыг анхаарна уу.
Гаж нөлөө: Хоол боловсруулах системийн талаас дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах ховор тохиолдолд трансминакзмын идэвх түр зуур ихэсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах, зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх, төв мэдрэлийн талаас толгой эргэх айж түгшүүрлэх, нойргүйдэх хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох, Зүрх системийн ховор тохиолдолд хордлогын аритм илрэх, чонон хөрвөс, арьсны тууралт, хааяа цусан дахь сахарын хэмжээ ба тромбоцитын тоо багасах зэрэг нөлөө бэлдмэлийг хэрэглэж байхаад тус тус илэрч болно.
Цээрлэлт:- Кларитромицин болон макролидын бусад бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүс
- Хүнд явцтай элэгний дутагдал
- Элэгний үрэвсэл (анамнез)
- Порфири
- Жирэмсний эхний 3 сар
- Хөхүүл үе
- 6 сар хүртэлх насны хүүхэд
- 12 настай буюу 33кг-с бага жинтэй хүүхэд (шахмал)
Хүнд ба дунд зэргийн явцтай бөөрний дутагдал, элэгний дутагдал, жирэсний 2 ба 3 дахь сард тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Анхааруулга: Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбилцон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Кларитромициныг жиирэмсний 2 ба 3 дахь сард бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай. Үед л зөвхөн хэрэглэнэ. Эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно.
Эмийн харилцан үйлчлэл: Амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал үүсэх эрсдэлтэй тул цизприд, пимозид, терпунадин, астемизол, зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй.
Теофиллин, такралимус, харга мөөгний алкалойдын цусан дахь хэмжээ клатромицихтэй хамт хэрэглэхэд ихэсдэг.
Бэлдмэлийг варфарин болон ууж хэрэглэдэг бусад цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэж байгаа үед проторомбины хугацааг тогтмол хянана. Зидоивудын шимэгдэлт багасна.
Ритонавиртай хамт хэрэглэж байгаа үед цусан дахь кларитромицины концентраци илэрхий ихэсэж түүний 14-гидроксикларитромицины концентраци илэрхий багасна.
ДОКСОН (DOXON)
Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик
Олон улсын нэршил: Доксициклин
Эмийн хэлбэр: 1 бүрээст 100мг доксициклин агуулагдана.
Фармакологийн үйлдэл: Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Ихэнхи грам эерэг, сөрөг микроб, ялангуяа тетрациклинээс бусад бусад антибиотикт мэдрэг бш олсон микробт сайн нөлөөлнө. Түүнээс гадна риккетси, тикоплазм, орнидазын үүсгэгч, пситтакоза, трахом, зарим эгэл биетэнд нөлөөлдөг. Протей, хөх идээний савиханцар, мөөгөнөцөр, жижиг дунд вируст нөлөөлөхгүй. Доксициклин гэдэсний ханаар амархан шимэгдэж биеэс удаан ялгарна. Цусан дахь эмчилгээний үр нөлөө үзүүлэх концентраци 18-24 цаг хадгалагдана. Иймээс биед хуримтлагдах талтай. Эд эрхтэнд сайн нэвтрэх боловч нугасны шингэнд муу нэвтэрнэ. Ихэнх нь шээстэй ялгарна.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийн үйлчлэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн халдварт үрэвсэлт эмгэгүүд:
Хэрэглэх заалт: Бэлдмэлийн үйлчлэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн халдварт үрэвсэлт эмгэгүүд:
- Амьгалын замын эмгэг /пневмони, хурц болон архаг бронхит, плевриит/
- Бөөр шээсний замын халдвар,-үрэвсэлт эмгэгүүд / тэмбүү, гонорей, хламид, микоплазм, риккетси, түрүү булчирхайн үрэвсэл, шээсний сүвийн үрэвсэл/
- E.coli, Shigella, Salmonella-р үүсгэгдсэн хоол боловсруулах замын халдвар- үрэвсэлт эмгэгүүд.
Эсрэг заалт: Тетрациклинуудад хэт мэдрэг, жирэмсэн болон хөхүүл, жирэмслэх төлөвлөгөөтэй, 12 хүртэлх насны хүүхдүүд, элэг болон бөөрний хүнд хямралуудтай хүмүүст хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Дотор муухай оргих, толгой өвдөх, гүйлгэх, колит, проктит, стоматит, элэгний трансаминазмын идэвхи ихсэх, нойр булчирхайн үрэвсэл, шүдний өнгөний өөрчлөлт болон ургалтанд нөлөөлнө. Харшлын урвалууд, фотосенсибилизаци (бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнүүдэд.)
Эийн хэлбэр, савлалт: 0.1г капсулай үйлдвэрлэгдсэн.
Хадгалалт: Хуурай сэрүүн орчинд тасалгааны хэмд хадгална.
Анхны тусламжийн талаар.
1. Эмнэлгийн анхны тусламжийн тухай ерөнхий ойлголт
Эмнэлгийн
анхны тусламж нь аливаа осол гэмтэлд өртсөн хүний биеийн байдлыг цаашид
улам хүндрүүлэхгүй байх, нэмж гэмтэл авахаас хамгаалах, биеийн чухал
эрхтний үйл ажиллагааг сэргээх, хэвийн байдалд оруулахад чиглэнэ. Бэртэл
гэмтэл авсан газар дээр нь үзүүлэх арга хэмжээг эмнэлгийн анхны тусламж
гэнэ. Амь насанд аюултай, хүнд осол гэмтэл нь хэдхэн секунд, хормоор
хэмжигдэх бөгөөд энэ нь гэмтэгсдэд үзүүлсэн анхны тусламжийн арга,
хэлбэр, цаг хугацаа, чанараас шууд хамаардаг. Иймээс хүн бүр ямар ч үед
осол гэмтэлд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламжийг хурдан хугацаанд үр
дүнтэй үзүүлэх арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай юм. Анхны тусламж
үзүүлэхдээ аль болохоор тайван, ухаалаг, нягт нямбай, сандарч тэвдэлгүй
байж хурдан хугацаанд найдвартай хийх арга дадлыг эзэмшсэн байвал
зохино.
Эмнэлгийн
анхны тусламжинд чангалуур, даралттай боолт хийж цус тогтоох, шархыг
цэвэрлэж, цэвэр боолт тавих, хугарч гэмтсэн мөчийг гарын доорхи зүйл
(банз, таяг, саваа, модны мөчир, нарны хаалт гэх мэт) хэрэглэж чиг тавин
хөдөлгөөнгүй болгох, зохиомол амьсгал, зүрхний иллэг хийх зэргээр анхан
шатны тусламжийг үзүүлж эмнэлэгт аваачих хүртэлх ажиллагаа
хамаарагдана.
2. Цус алдсан үед үзүүлэх анхны тусламж
Насанд хүрсэн хүний биед дунджаар 5 литр цус байдаг. Цус алдалтыг гадуур ба дотуур гэж ангилдаг. Дотуур цус алдалт нь аюултай бөгөөд анхны тусламж үзүүлэх болон оношлоход төвөгтэй байдаг. Гадуур цус алдалтыг артерийн судасны, венийн судасны,хялгасан судасны гэж ангилна.
- Артерийн судасны цус алдалтын үед
цус нь тод улаан өнгөтэй байх бөгөөд хүчтэй олгойдож лугшилтаар гардаг.
Энэ үед цус гарч байгаа шархны дээд хэсэгт судсан дээр эрхий хуруу буюу
дөрвөн хурууны өндгөөр ясанд нь тултал чанга дарж, дарсан хэсгийнхээ
дээхнэ талаар гарт ойр байгаа зүйл (уяа, бүс, даавуу, алчуур гэх
мэт)-ээр чанга бооно. Цус алдалт зогсохгүй бол шархны дээд хэсгээр
чангалуур тавих бөгөөд зориулалтын резинэн чангалуур байхгүй үед бүс,
тэлээ зэрэг гарын доорх материалыг ашиглана. Чангалуур тавихдаа дараахьзүйлийг
анхаарах хэрэгтэй. Чангалуур дор зөөлөн даавуу, бинтийг жийрэг маягаар
тавьж арьс болон зөөлөн эд хавчигдах, хумигдахаас хамгаална. Чангалуурыг
2цагаас илүү хугацаандтавьж болохгүй бөгөөд чангалуур тавьсан цаг хугацааг тодорхой бичиж унаж хаягдахгүйгээр хавчуулсан байх шаардлагатай.
Дээрх
хугацаанд эмчийн тусламж авч чадахааргүй бол чангалуурыг хэдэн минут
суллах ба тэр үедээ цус алдсан шархнаас дээхнүүр судас дээр хуруугаараа
дарж өгөхийг мартаж болохгүй. Чангалуурыг буруу тавих буюу хэт удаан
байлгавал судас, мэдрэл гэмтэх, зөөлөн эд үхжих зэрэг хүндрэл
тохиолдоно.
Үе
мөчний яс хугараагүй боловч шархнаас цус алдаж байвал үенд нь хөвөн,
бөс даавуу ивээд үеийг нугалан боож цус тогтоодог арга бас байдаг.
|
|
- Венийн судасны цус алдалтын үед
цус нь хар хүрэн өнгөтэй байх бөгөөд тасралтгүй урсах маягаар удаан
гардаг. Венийн судасны цус алдалтын үед даралттай боолт хийх буюу шархны
доод хэсэгт дарна.
- Хялгасан судасны цус алдалтын үед
цус нь ягаан өнгөтэй байх бөгөөд гэмтсэн шархны хэсгээр нэлэнхүйд нь
нэвчих байдалтай гарна. Энэ үед шархны эргэн тойрон арьсыг иод,
марганец, спирт гэх мэт ариутгалын бодисоор цэвэрлэж боолт хийнэ. Хэрэв
цус нэвт шүүрч байвал ариутгасан бинтээр зузаан боогоод гэмтсэн мөчийг
дээш нь сойно.
3. Амьсгалын үйл ажиллагаа алдагдсан үед үзүүлэх анхны тусламж
Гэмтэгсдийн
амьсгалын үйл ажиллагаа алдагдах үед нэн даруй яаралтай тусламж
үзүүлэхгүй бол амь нас алдах аюултай. Усанд живэх, цахилгаан гүйдэл ба
аянганд цохиулах, хүчилтөрөгч багатай (утаажсан цех, авто гарааш, гүн
худаг, уурхай, автоцистерн гэх мэт/ орчинд удаан байх, цээж уушигны хүнд
гэмтэл, амьсгалын зам бүтэн ба хагас бөглөрөх зэрэгт амьсгал хямарч
зогсох аюултай. Амьсгал зогсох шалтгаануудыг мэдэж байвал яаралтай
тусламж үзүүлэхэд хялбар юм.
Амьсгалын
цочмог хямралын үед цээжин хэсгээр бие барьсан хувцсыг тайлж амьсгалын
замыг чөлөөлөх арга хэмжээг авна. Үүний тулд нэг гараа хүзүүний ард,
нөгөө гараа духан дээр нь байрлуулан хөнгөн маягаар толгойг нь хүчтэйхэн
гэдрэг болгоно. Энэ үед хэлний угийн булчингууд сунах ба төвөнх дээш
болж цагаан мөгөөрсөн хоолой чөлөөлөгдөнө.
Хэрэв
гадны биет (хоолны үлдэгдэл, нөж, ус, шороо, хиймэл шүд, шүдний
хагархай гэх мэт зүйл) ам залгиурт тээглэсэн бол толгойг хажуу тийш
эргүүлж, долоовор хуруугаа бинтээр ороож амны хөндийд байгаа гадны
биетийг авч цэвэрлэнэ. Залгиурт тээглэсэн гадны биетийг авахдаа
өвчтөнийг бага зэрэг бөхийлгөж гарын алгаар дал хооронд нь хүчтэй
цохино. Энэ үед зохиомол ханиалгалт үүсч гадны биет гадагшилна. Энэ арга
үр дүн өгөхгүй бол тусламж үзүүлэгч ард нь зогсож баруун гараа хагас
атгаж аюулхай орчимд нь байрлуулан зүүн гараараа давхар барин хүчтэй
хөдөлгөөнөөр хэвлийг доороос нь дээш шахаж өгнө. Өөрөөр хэлбэл хэвлийн
хөндийн дээд хэсгийн даралт ихсэн огцом шахалтаар гадны биет амьсгалын
замаар гадагшилна.
Амьсгалын
дээд замд (уушгинд) ус орсон үед өвчтний толгойг унжуулж их биеэр нь
баруун өвдөг дээгүүрээ дамнуулан байрлуулж зүүн гараараа толгойг нь
гэдийлгэн, баруун гараар нуруун дээр нь 4-5 удаа цохиж усыг
гадагшлуулна. Өвчтөн амьсгалахгүй байвал зохиомол амьсгал хийх хэрэгтэй.
Зохиомол амьсгалыг амнаас аманд буюу амнаас хамарт хийнэ.
|
|
Амнаас аманд зохиомол амьсгал хийх арга. Гэмтсэн хүнээ нуруугаар нь хэвтүүлж хүзүүндоор нь цамц, дээл зэрэгзүйлийгивээд толгойг нь арагш гэдийлгэж хүзүүг өвчүүтэй нэг шугаманд тэгш байрлуулна. Гэмтсэн хүний аман дээр бинт (эсвэл нусны алчуур, даавуу, салфетик гэх мэт зүйл)
тавина. Хажууд нь сөхөрч суугаад нэг гараа хэвтэж байгаа хүний духан
дээр нь тавиад нөгөө гараараа эрүүнээс нь татаж амыг нээнэ. Амьсгалаа
гүнзгий авч ам руу нь хүчтэй үлээнэ. Энэ үед өвчтөний хамрыг сайтар
чимхэж байх хэрэгтэй. Эхний 3-5 үлээлтийг хурдан хийх ба нэг минутанд
12-14 удаа хийвэл үр дүнтэй.
|
|
Амнаас хамарт зохиомол амьсгал хийх арга.
Эрүү зуурсан, гэмтсэн зэрэг зарим тохиолдолд зохиомол амьсгалыг амнаас
хамарт хийнэ. Ингэхдээ амнаас аманд хиймэл амьсгал хийхтэй адилаар
өвчтөнийг байрлуулж нэг гараараа амыг нь сайн хааж (эрүүг сайн түлхэж,
шүд, уруул сайн нийлсэн байхаар) амьсгалаа гүнзгий аваад хамар руу нь
үлээнэ. Энэ үед амаар нь агаар орох, гарах боломжгүй байвал үр дүн өгнө.
Хиймэл амьсгалыг хүүхдэд шууд ам, хамар руу зэрэг хийнэ.
4. Зүрхний ажиллагаа гэнэт зогсох үед үзүүлэх анхны тусламж
Зүрхний
ажиллагаа зогсох үед арьс цайж, хүүхэн хараа томорч, судасны цохилт
мэдрэгдэхгүй болж, амьсгал зогсох шинж тэмдэг илэрнэ. Энэ үед зохиомол
амьсгал хийж зүрхэнд шууд бус иллэг хийнэ.
Зүрхний шууд бус иллэг хийх арга.
Гэмтсэн хүнээ газар дээр, эсвэл хатуу тэгш зүйл дээр нуруугаар нь
хэвтүүлж цээжнийх нь харалдаа сөхөрч суугаад өвчүүний доод хэсэгт гарын
алгаа зөрүүлж давхарлаж тавина. Гарыг тохойн үеэр нугалахгүйгээр гарын
хүчээр биш цээж биеийнхээ жингээр жигд огцом дарна. Алга дарсан хэсэгт
3-5 см хонхойж байхаар минутанд 60 удаа давтаж хийнэ. Зүрхний шууд бус
иллэгийг 5 хүртэлх насны хүүхдэд 1 гараар, нярай болон хөхүүл хүүхдэд
долоовор, дунд хурууны үзүүрээр хийнэ.
|
|
Зүрхний
шууд бус иллэгийг зохиомол амьсгалтай хослуулан хийхэд илүү үр дүнтэй
байдаг. Нэг хүн тусламж үзүүлж байвал уушгинд хоёр удаа зохиомол амьсгал
өгч, 15 удаа зүрхний шууд бус иллэгийг хийнэ. Өвчтөний далан доор
хувцас буюу бусад зүйл ивж толгойг нь гэдрэг болгон амьсгалын замыг
чөлөөтэй байлгавал зохино.
Хоёр
хүн тусламж үзүүлж байвал нэг нь зүрхний шууд бус иллэгийг хийж доош нь
дараад буцаах үед нь нөгөө нь зохиомол амьсгал өгөх маягаар ээлжлэн
хийнэ. Нэг удаа амьсгал өгч, 4 удаа зүрхний шууд бус иллэг хийх нь
зүйтэй.
Зүрхний
шууд бус иллэг болон зохиомол амьсгалыг цаг хугацаанд нь зөв хийвэл
зөвхөн зүрхний үйл ажиллагаа төдийгүй бусад эрхтний алдагдсан хэм
хэмнэлийг ч сэргээдэг.
5. Ясны хугарлын тухай ерөнхий ойлголт
Ясны бөх бат чанараас давсан гадны хүчний үйлчлэлээр түүний бүрэн бүтэн байдал алдагдаж зөөлөн эд хамт гэмтэхийг хугарал гэнэ. Ясны
хугарал нь ил, далд байхаас гадна яс нь зөрсөн, зөрөөгүй гэж 2 янз
байна. Яс хугарах үед хүчтэй өвдөж тэр хэсэгт хавдаж, цус хурахаас гадна
цус алдах явдал ч гардаг. Мөн хөл,гарын хугарсан хэсгээр муруй харагдана. Яс хугарсан хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгах нь чухал бөгөөдхэрэв хөдөлгөвөлхугарсан хэсэгт зөөлөн эд, том судас хавчигдаж улмаар гэмтлийн шоконд орж ухаан алдаж болно.
Ил
хугарлын үед шарханд ясны хэлтэрхий орохоос болгоомжлох нь зүйтэй
бөгөөд тэгшлэх, засах гэж оролдохын хэрэггүй. Шархыг цэвэр даавуу, бинт
зэргээр боож цусыг яаравчлан тогтоох арга хэмжээ авах шаардлагатай.
Өвчин нэмэгдсээр ухаан алдаж болзошгүй тул өвчин намдаах эм өгөх зэргээр
түүний эсрэг арга хэмжээг хамт авна. Мөч хугарсан бол чиг барьж бооно. Ингэхдээ мод, хүрз, нарны хаалт, фанер, самбар, мөчир зэрэг гар дор байгаа хатуу зүйлийг ашиглах нь зүйтэй. Чиг барьж боохдоо зөөлөн материалыг зузаавтар жийрэглэжөгвөл зохино.
6. Гар, хөлийн яс хугарсан үед үзүүлэх анхны тусламж
Ясны
хугарлын дотор дээд, доод мөчний хугарал 65-70 хувь тохиолддог. Гэмтэл
бэртлийн үед гэмтсэн мөч эрхтнийг хөдөлгөөнгүй байлган, цаашид тээвэрлэн
эмнэлэгт хүргэх асуудал маш чухал юм.
Гар,
хөлийн яс хугарсан үед аль болохоор хөдөлгөөнгүй байхаар чиг тавьж боох
хэрэгтэй. Ингэж хөдөлгөөнгүй боохдоо хугарсан хэсгийн дээд, доод хоёр
үеийг оролцуулан боодог. Бэхэлгээ хийхийн өмнө чиг тавих зүйлээ хөвөн,
бинт зэрэг зөөлөн материалаар бүрэх нь зөөлөн эд холгогдох, дарагдахаас
хамгаалах ач холбогдолтой. Ясны төвгөр хэсэгт хөвөн, бинтээр жийрэг хийж
өгөх хэрэгтэй. Ясны ил хугарлын үед ясны хэлтэрхийг буцааж хийх, татаж
авахыг хориглоно.
Өвчтөний
хувцсыг тайлах шаардлагатай бол эрүүл гар, хөлөөс нь эхэлж тайлна.
Хувцас өмсгөхдөө гэмтсэн мөчөөс нь эхлэх нь зүйтэй. Өвчтөнийг дамнуурга
дээр хэвтүүлэх буюу босгохдоо гэмтсэн мөчийг хөндөхгүйгээр зөөнө.
Дээд мөчний гэмтлийн үед
гарыг сойж, хөдөлгөөнгүй болгохын тулд биетэй нь бэхэлж болно. Гарын
шуу, бугалганы ясны хугарлын үед чигийг гадна ба дотор талаас нь тавина.
|
|
Дунд чөмөгний хугарлын үед хоёр ширхэг нарийн банз ашиглана. Нэг
банз нь суганаас тавхай хүртэл, нөгөө нь цавинаас тавхай хүрсэн урттай
байна. Гарын доорхи материалгүй үед эрүүл хөлийг гэмтсэн хөлтэй нь хэд хэдэн саваагаар бэхлэн боож болно.
Шилбэны ясны хугарлын үед гадна ба дотор талд нь хоёр ширхэг банз бэхлэн, үе оролцуулан бооно.
7. Аарцаг, нурууны яс хугарсан үед үзүүлэх анхны тусламж
Нурууны
гэмтэлтэй өвчтөнийг заавал хавтгай зүйл дээр хэвтүүлэн тээвэрлэх ёстой.
Хатуу банз мод байхгүй, зөвхөн зөөлөн дэвсгэр олдвол өвчтөнийг
түрүүлгээ харуулан хэвтүүлж зөөвөрлөж болно. Биеийг нь нухахаас
сэргийлэн хөнжил, пальто зэргийг дэвсэж бүсэлхий, тахим, хүзүүний
хотгорт ивүүр зөөлөвч хийж өгнө.
|
|
Аарцагны
ясны гэмтлийн үед мөн хатуу юман дээр хэвтүүлж толгойн дор зөөлөн юм
ивнэ. Хөлийг өвдөг, түнхээр нь нугалж бага зэрэг алцгар байрлалд
хэвтүүлнэ. Үүний тулд гудас, хөнжил зэргийг хуйлж тахиман доогуур нь ивж
байрлуулна.
ДЕНТАМОН (DENTAMON)
Амны хөндийн эмгэгийн эмчлэх, урьдчилан сэргийлэх үйлдэлтэй эм.
Найрлага:
Хонин зээргэний өвч, (Ephedra przewalski)
Хуурмаг булчирхайт ортуузын өвс (Oxytropis pseudoglandulosa)
Одой далан түрүүний өвснөөс гарган авсанпиртэн хандмал (Sterella chamaejasme)
Эмийн хэлбэр: Шангэн хандмал
Фармакологийн үйлдэл: БЭлдмэл дэх хуурмаг булчирхайт ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээж, зүгшрүүлэх болон бактерийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Одой далан түрүү ургамалд зонхилон агуулагдах кумаринт нэгдэл, аргаах бодис нь үрэвсэл намдаах, өвдөлт багасгах, эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгах үйлдэл үзүүлнэ.
Хонин зээргэнэд агуулагдах биологийн идэвхит бодисууд катехин, фенолт нэгдэл, эфедрин, аргаах бодис нь үрэвсэл намдаах, судас нарийсгах үйлдэлтэй.
Хэрэглэх заалт:
- Шүдний тулгуур эдийн үрэвсэл
- Буйлны болон амны салстын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Анхааруулга: Уг бэлдмэлд этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө, цээрлэлт: Тогтоогдоогүй.
Хадгалах нөхцөл: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
ДОЛООГОНЫ ХАНД (EXTRECTUM GRATAEGI FLUIDUM)
Зүрх судасны тогтолцоонд нөлөөлөх бэлдмэл
Найрлага: Улаан долоогоны (Vrataegus sanguinea Pall.) жимснээс бэлтгэсэн шингэн ханд. Үйлчлэгч бодис: Холин, Ацетилхолин, тритерпины хүчлүүд, фитостерин төст бодис ба идээлэг бодис.
Эмийн хэлбэр: Спритэн ханд
Фармакологийн үйлдэл: Зүрхний булчингийн агшилтыг ихэсгэс боловч булчингийн сэрэмтгий чанарыг бууруулна. Мөн тархи зүрхний булчингийн цусны эргэлтийг ихэсгэх ба зүрхний булчингийн мэдрэх чадварыг нэмэгдүүлнэ.
Хэрэглэх заалт:
- Ангиневроз
- Зүрхний жирвэлзэх хэмнэл алдагдах
- Зүрхний чичрэл
- Даралт ихсэх зэрэг өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Гаж нөлөө,цээрлэлт: Тогтоогдоогүй.
Хадгалах нөхцөл: Гарлээс хамгаалж хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
ДИКЛОФЕНАК НАТРИ (DICLOFENAC NATRIUM)
Стериод бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм
Найрлага: 1 капсулд 25мг диклофенак натри агуулагдана.
Фармакологийн үйлдэл: Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй бэлдмэл. Эдгээр үйлдлийн гол механизм нь циклооксигенеза ферментэд хориг үүсгэснээр простогландиний нийлэгжилтийг саатуулж байгаатай холбоотой. Учир нь өвдөх, үрэвсэх, халуурах, бүх үзэгдэл нь простогландин ихээр нийлэгжсэнтэй холбоотой байдаг.
Диклофенак натри үрэвслийн эрэг, өвдөлт намдаах, үйлдлээр ацетилсалицилын хүчил, фенилбутазон, ибупрофенээс давуу, хэрлэг Бехтеревийн өвчнийг эмчлэх үр нөлөө нь преднизолон, индометацинээс дутуугүй бөгөөд хэрэглээний үед хэрэглэхэд үений хөндийд сайн нэвтэрнэ. Бэлдмэл нь цусыг шингэлж цусны урсгалыг хурдасган үений уутанд түргэн хүрнэ.
Фармакокинетик:Гэдэсний ханаар сайн шимэгдэж цусны уурагтай 66-90% холбогдох бөгөөд үений шингэнд сайн нэвтэрч 4-6 хадгалагдана. Цусанд 1.7-2 цаг байна.
Хэрэглэх заалт: Үе мөчний хэрлэг, Бехтеревийн өвчин, үе ясжих хэлбэр дүрсээ алдах, үе мөчний зөөлөн эдийн болон үений уутны үрэвсэл, тэдрүүлийн өвдөлт, булчингийн хурц үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Насанд хүрэгсэд 25-50мг-аар өдөрт 2-3 удаа хооллосны дараа буюу хооллох үедээ бага зэрэг шингэнээр даруулж ууна. Хоногийн дээд тун 150мг. Хоногийн дундаж тун 100мг. 6-аас дээш настай хүүхдийн хоногийн тун 2мг/кг байна.
Гаж нөлөө: Энэ бүлгийн бусад эмтэй харьцуулахад зохимж сайтай. Эмийг хэрэглэсэн эхний өдрүүдэд өрц орчим өвдөх, бөөлжих, суулгах, толгой өвдөх, эргэх шинж тэмдэг илэрч болох бөгөөд энэ нь аяандаа арилна. Зарим үед харшил илэрч болзошгүй.
Цээрлэлт: Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, жирэмсний эхний 3 сар, бага насны хүүхдүүд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ. Ходоод гэдэс элэг бөөрний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэхээс гадна удаан хугаццагаар хэрэглэх үед цусны үзүүлэлтийг хянаж байх шаардлагатай. Ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
ВИТАГРИПП (VITAGRIPP)
Витамин
Найрлага: Аскорбины хүчил 1000мг Чацаргана жимсний зөөлөн эд Сахар, глюкоз, бал бурам
Эмийн хэлбэр:20гр-мөхлөг хэлбэрийн нунтаг.
Фармакологийн үйлдэл:аскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч бөгөөд бие махбод дахь исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтөд нөлөөлж, иммунобиологийн чадамжийг нэмэгдүүлдэг байна. Иймээс витамин С дутагдах, янз бүрийн гаралтай цус алдалт, хордлого, туяаны өвчин, ихэнх халдварт өвчний ед хэрэглэхэд зохимжтой.
Хэрэглэх заалт: Витагрипп- Чацарганатай аскорбины хүчлийн мөхлөгийг ханиад томууны үед эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа биемахбодыг тамиржуулах хордлого тайлах, С витамины дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун:
- Насанд хүрэгсэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200мл халуун бүлээн усанд уусгаж, өдөрт 1 уутыг ууж хэрэглэнэ.
- Хүүхдэд /6-12 настай / 10мг буюу хагас уутыг өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
Хадгалалт: Нарны гэрлээс далд, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 1,5 жил хадгална
БАМБАЙН ХАНДМАЛ (TINCTURA VALERIANAE)
Тайвшруулах бэлдмэл
Найрлага:Эмийн бамбай (Valeriana officinalis L.) гэдэг ургамлын үндэс үндэслэг ишнээс бэлтгэсэн спиртэн хандмал.
Үйлчлэгч бодис:Борнеолын ба изовалерианы хүчлийн нийлмэл эфир, валерины хүчил, валерин, хатинин зэрэг алкалойдууд.
Эмийн хэлбэр:Спиртэн хандмал
Фармакологийн үйлдэл: Бамбайн бэлдмэлүүд төв мэдрэлийн сэрэх чанарыг дарангуйлах, нойрсуулах эмүүдийн хүчийг нэмэгдүүлэх, гөлгөр булчинг сулруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Мэдрэлийн системийн сэрлийн процесс хэт давамгайлсан тохиолдолууд, истери, мэдрэл сульдал, зүрхний цохилт олшрох, зүрх судасны системийн невроз, ходоод гэдэсний агчил зэргийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: 20-30 дуслаар өдөрт 3-4 удаа ууна.
Гаж нөлөө: Бамбайн хандмалыг удаан хугацаагаар хэрэглэхэд нойрмоглох, бие ядрах зэрэг гаж нөлөө хааяа илэрч болно.
Цээрлэлт: Уг эмэнд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
Friday, October 28, 2016
Эмчийн тангараг
ЭМЧИЙН ТАНГАРАГ
Эмч би: Эмчийн ёс зүй,төрийн хуулийг чандлан сахижЭрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулах аа
Тангараглая Тангараглая Тангараглая
Азитрон (AZITHRON)
макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик
Олон улсын нэршил: Азитромицин
Эмийн хэлбэр:Бүрээс. 1 бүрээст 250мг азитромицин
Фармакологийн үйлдэл: Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Үрэвслийн голомтонд өндөр концентрациар бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Азитромицин нь Streptococcus pneumonia, St.pyogenes, St, agalatiae, C, F, G бүлгийн Стрептококк, Staphylococcus aureus, St. viridans зэрэг грам эерэг бактери, Haemophilus influenza, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, B. Parapertussis, Legionella pneumophila, H. Ducrei, Campulobacter jejuni, Helicobacter pylori, Neisseria gonorrhoeae, Gardnerella vaginalis зэрэг грам сөрөг бактери, Bacteriodes bivlus, Clostridum perfingens, peptostreptococcus spp зэрэг агааргүйтэн бактери мөн Chlamydia trachomatis, Mycoplazma pneumonia, Ureaplasma urealyticum, Treponema pallidum, Borelia burdoferi зэрэг үүсгэгчид тус тус идэвхитэй үйлчилнэ.
Фармакокинетик: Азитромицин тосонд сайн уусах ба хүчиллэг орчинд тэсвэртэй байдаг нь хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Азитромицинийг 500мг тунгаарр ууж хэрэглэхэд 2.5-3 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ (0.4мг/л) хүрнэ. Биохүртэхүй 37%.
Азитромицин амьсгалын зам, шээс бэлгийн замын эд эрхтнүүд ялангуяа түрүү булчирхай мөн арьс зөөлөн эдэд сайн нэвтэрнэ. Бэлдмэлийн хагас ялгарлын үе удаан ба эдүүдэд өндөр концентрацииар (цусны сийвэнгээс 10-50 дахин их) агуулагддаг.
Учир нь Азитромицин цусны уурагтай бага холбогддог ба эукариот эсэд нэвтрэх чадвартай бөгөөд лизосомын ойролцоо рн бага орчинд хуримтлагддаг.Бэлдмэлийн тархалтын эзэлхүүн их бөгөөд сийвэнгийн клиренс нь өндөр байдаг.
Азитромицин нь лизосомд хуритлагдах бөгөөд энэ нь эсийн доторх үүсгэгчид үйлчлэхэд сайнаар нөлөөлнө. Фагоцит нь Азитромицинийг халдвар байршиж буй хэсэгт хүргэх бөгөөд фагоцитозын процессын үед чөлөөлөгдөнө. Үрэвслийн голомтонд Азитромициний концентраци эрүүл эдийнхээс ойролцоогоор 24-34% иар их байдаг. мАзитромицинн фагоцитэд өндөр концентрациар байдаг боловч түүний уйл ажиллагаанд нөлөөлдөггүй.
Богино хугаццаны ээлж эмчилгээний (3-5 хоног) үед бэлдмэлийн бактери үхүүлэх концентраци сүүлийн тунгаас хойш 5-7 өдрийн турш үрэвслийн голомтонд хадгалагдана. Элгэнд метилгүйжиж идэвхигүй метаболит үүсгэнэ. Цусны сийвэнгээс 2 шатаар ялгарна. Бэлдмэлийг 8-24 цагийн зайтай хэрэглэхэд хагас ялгарлын үе нь 14-20 цаг, 24-72 цагийн зайтай хэрэглэхэд 41 цаг байна.
Хэрэглэх заалт: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдвар үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.
- Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл)
- Улаан эсэргэнэ
- Амьсгалын доод замын халдварууд : бактерийн гаралтай уушигны ба гуурсан хоолойн үрэвсэл
- Хеликобактери-р үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл ходоодны шархлааны үед
- Арьс ба зөөлөн эдийн халдвар (ёлом, импетиго, арьсны 2-догч идээт халдвар)
- Шээс бэлгийн замын халдварууд: (заг хүйтний ба хүйтний бус гаралтай шээсний сүвийн үрэвсэл, умайн хүзүүний салст бүрхүүүлийн үрэвсэл)
Лаймын өвчин ба erytema migrans - ын эмчилгээний эхэнд
Гаж нөлөө:
- Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: суулгах (5%), дотор муухайрах (3%), хэвлийгээр өвдөх (3%), гэдэс дүүрэх, бөөлжих, цөс зогсонгишлын шарталт, хүүхдэд өтгөн хатах, хоолонд дургүй болох зэрэг шинж илрэнэ.
- Зүрх судасны тогтолцооны зүгээс: зүрх дэлсэх, цээжээр өвдөх шинж (1%) илрэнэ.
- Мэдрэлийн тогтолцооны зүгээс: толгой өвдөх, нойрмоглох, хүүхдэд цочротгой болох, нойргүйдэх шинж(1% бага) илрэнэ.
- Шээс бэлгийн замын тогтолцооны зүгээс: үтрээний кандидоз, бөөрний үрэвсэл (1% бага) тохиолдоно.
- Харшлын урвал: арьсаар туурах, гэрэлд мэдрэгших,Квинкийн хаван, чинин хөрвөс ховор тохиолдоно.
- Тун хэтрэх үед: дотор муухайрах, түр зуур сонсгол муудах, бөөлжих, суулгах шинж илрэнэ.
Аспирин 100 (ASPIRIN 100)
Тромбоцитын бөөгнөрөтгий чанарыг багасгах эм
Найрлага: Ацетилсалицилийг хүчил
Эмийн хэлбэр: Шахмал. 1 шахмалд эм нь тромоцитын бөөгнөрлийг дарангуйлж цус шингэлж цусны урсгалыг сайжруулна.
Фармакологийн үйлдэл: Аспирин 100 шахмал эм нь тромбоцитын бөөгнөрлийг дарангуйлж цус шингэлж цусны урсгалыг сайжруулна.
Хэрэглэх заалт:- Зүрхний тогтворгүй бах
- Том судсанд хагалгаа хийсний дараа (гол судсыг титэм судастай тойруулан залгах, арьсаар дамжуулан титэм судсыг хөндийгөөр нь нөхөн сэргээх)
- Зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, шигдээс дахихаас урьдчилан сэргийлэх
- Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх
- Титэм судсанд тромб үүсэхээс урьдчилан сэргийлэх
- Мигнерь өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Цээрлэлт:
- Ацетилсалицилийн хүчил болон бусад салицилатуудад хэт мэдрэг хүмүүс
- Цусархаг шүүдэст эмзэгшил
- Ходоод болон 12 хуруу гэдэсний шархлааны хурц үед
- Жирэмсний эхний ба сүүлийн " сард тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Анхааруулга: Ацетилсалицилийн хүчил агуулсан бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд хоол боловсруулах замаас далд хэлбэрийн цус алдалт үүссэнээс өтгөн хар өнгөтэй гарч улмаар цус багадах эмгэгт хүргэж болно Иймээс удаан хугаццаны эмчилгээний явцад цусны дэлгэрэнгүй шинжилгээг үе үе хянах нь зүйтэй.
Аспирин С (ASPIRIN C)
Стериод бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй өвдөлт намдаах эм
Найрлаг: 1 шахмалд: 400мг ацетилсалицилийн хүчил, 100мг аскорбины хүчил тус тус агуулагдана.
Эмийн хэлбэр: Шахмал эм
Фармакологийн үйлдэл: Аспирин С нь ацетилсалицилийн хүчлийн өвчин намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах үйлдлийг аскорбины хүчлийн биеийн эсэргүүцлийг сайжруулах, судасны нэвчимтгий чанарыг багасгах үйлдэлтэй холбосон нийлмэл найрлагатай бэлдмэл юм.
Хэрэглэх заалт:Ханиад, томууны үед халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга: 1-2 шахмал 1 удаа ууна. Хоногийн дээд тун 6 шахмал. 12 хүртэлх насны хүүхдэд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
Гаж нөлөө: Дотор муухайрах, өрц орчмоор өвдөх, Гуурсан хоолойн багтраа, өвчтэй хүмүүст гуурсан хоолой агшиж болно.
Цээрлэлт: Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчний сэдрэлт, цус харваж болзошгүй үе, бөөрний өвчин, гуурсан хоолойн багтраа, элэг бөөрний дутагдал, жирэмсэн үе, ацетилсалицилийн хүчиилд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Анхааруулга: Харшлын өвчтэй ба амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст гуурсан хоолойн багтраа үүсэж болзошгүй учир анхаарвал зохино.
Аспирин С-г цусны бүлэгнэлтийн эсрэг эмүүдтэй хамт хэрэглэхэд цус алдаж болзошгүй. Бэлдмэлийг цусны сахарын хэмжээг багасгадаг эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлүүдийн хүчийг ихэсгэх ба спиринолактон, фуросемид, артерийн даралт бууруулах эм, тулайн эсрэг эмүүдийн үйлдлийг сулруулна.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
Алтан гагнуурын ханд (EXRACTUM RHODIOLAE)
Тамиир тэнхээ сайжруулах бэлдмэл
Найрлага: Алтан гагнуур (Rhodiola rosae) ургамлын үндэснээс бэлтгэсэн спиртэн ханд.
Эмийн хэлбэр: Шингэн ханд
Хэрэглэх заалт:Бие махбодын тамир тэнхээ доройтох, мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямрах зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга: 20-30 дуслаар 3-4 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Анхааруулга: Бэлдмэлд сирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй.
Савлалт: 20мл-р флаконд савлан гаргана.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд хамгаалж хадгална.
Subscribe to:
Posts (Atom)