Saturday, October 29, 2016

НАФАЗОЛИН (NAPHAZOLIN)

Судас нарийсгах бэлдмэл
Найрлага: 10мл уусмалд 10мг 2-нафтилметил- имидазолины гидрохлорид, 150мг борын хүчил агуулагдана.
Эмийн хэлбэр: Хамрын дусаалга
Фармакологийн үйлдэл: 2 нафтилметил-имидазолын гидрохлорид адренидэвхит мэдрэлийн системийн адренорецепторыг сэргээх тул түүний нөлөөгөөр зах хязгаарын цусны судас нарийсах, артерын даралт нэмэгдэх, нүдний хүүхэн хараа өргөсөн үйлдэл илэрнэ. Бусад адреномиметик эмүүдээс (адреналин, мезатон) ялгаатай нь түүний судас нарийсгах үйлдэл удаан хугацаагаар үргэлжилдэг. Нафазолин салст бүрхүүлийн цусны судсыг нарийсгаснаар үрэвслийг багасгах үр нөлөө үзүүлдэг байна.
Хэрэглэх заалт: хамар, залгиур болон төвөнхийн үрэвслүүд, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, нүдний эвэрлэгийн болон хажираст, намарсын үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Шүүрэл ихээр ялгарч буй хамрын ханиаданд 3-6 дуслаар өдөрт 2 удаа хамарт дусаана. Нүдний салст ба эвэрлэг бүрхүүлийн үрэвслийн үед 1-3 дуслаар өдөрт 1-2 удаа дусааж хэрэглэнэ.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.

No comments:

Post a Comment