Цөс хөөх бэлдмэл
Найрлага: Магни сульфат
Эмийн хэлбэр: Нунтаг
Өөр нэрс: Гашуун давс, Magnesum sulfuricum, Sol amarum
Фамакологийн үйлдэл: Тарьж хэрэглэсэн магнийн сульфат төв мэдрэлийн системд тайвшруулах үйлдэл үзүүлэх ба хэрэглэж байгаа тун хэмжээнээс шалтгаалан нойрсуулах буюу наркоз үүсгэх үйлдэл ч үзүүлж болно. Магний сульфатыг ууж хэрэглэхэд гэдэсний ханаар цусанд муу шимэгдэх тул мэдрэлийн системд төдийлөн нөлөөлөхгүй. Харин гэдэсний доторх агууламжийн зүйлийн концентрацийг ихэсгэснээс шингэний шимэгдэлт багасч, хуримтлагдан шингэн гэдэсний салстын рецепторыг цочроож гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн өтгөн гадагшлах явцыг түргэсгэн туулгана.
Ууж хэрэглэсэн магний сульфат 12 хуруу гэдэсний салстыг цочроосноос цөс хөөх үйлдэл үзүүлнэ. Энэ бэлдмэлийн өөр нэг онцлог нь тарьж хэрэглэхэд мэдрэл- булчингийн сэрэгл дамжилтыг саатуулах ба их тунгаараа курарь төст үйлдэл үзүүлдэг явдал юм. Түүнээс гадна магний сульфат цусны даралтыг бууруулж, амьсгалын төвийн сэрэх чанарыг багасгана.
Кальцийн ион, магний ионы эсрэг үйлдэлтэй байх тул биемахбодод калцийн ион багассан үед магний сульфат хүчтэй үйлчилнэ.
Хэргэлэх заалт: Янз бүрийн шалтгаантай таталдаа (эпилепси, татран, бусад татганах, шинж) хүүхдийн таталдаа, спазмофили, зарим эм, химийн бодисын хордлого, гипертони өвчин, атеросклероз, тархиний даралт ихдэх хам шинж, шээс багасах, хаагдах, өвдөлтгүй төрүүлэх, жирэмсний хордлого цөсний өвчнүүдэд хэрэглэхээс гадна туулга болгон ашиглана.
Хэрэглэх арга тун: Гипертони өвчнийг эмчлэхэд магний сульфатын 20 буюу 25%-ийн уусмалыг 5,10,20 мл булчинд тарина. 15-20 тариа (өдөр бүр 1 удаа) нэг курс эмчилгээ болно. Харин цусны даралт ихдэж гэнэт хөдлөх үед 20 буюу 25%-ийн 100-20мл уусмалыг булчин буюу судсанд тарина.
Магний сульфатын 1-2г нунтгыг хагас аяга усанд уусгаж атеросклероз өвчтэй хүмүүст тогтмол уулгахад уул өвчтөний биеийн байдал сайжирч өвчний үйл явц удаарширдаг байна.
Гаж нөлөө: Магнийн сульфатыг тариагаар хэрэглэж байхад амьсгал зогсох, бөөлжис хүрэх, ойр ойрхон шээх, ууж хэрэглэх үед жирэмслэл задрах, хоол боловсруулах замын үрэвсэлт өвчнүүдэд хурцдах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Амьсгал зогсох гаж нөлөөний үед кальцийн бэлдмэлийг судсанд тарих хэрэгтэй.
Цээрлэлт: Магний сульфатыг хэт тураал, цусны даралт багасах үед хэрэглэхийг цээрлэнэ. Мөн ходоод гэдэсний цочмог үрэвсэлт өвчнүүд, жирэмсэн, биений юм ирж байгаа үед хэрэглэхийг хориглоно.
Хадгалалт:Нунтгыг шилэн сав уутанд сайн битүүлж хадгална.
No comments:
Post a Comment