Monday, October 31, 2016

ТОМУУН

Халуун бууруулах, өвчин намдаах бэлдмэл
Найрлага: Томуун хүүхдийн 5г мөхлөг /1уут/ 120мг парацетамол ба 50мг аскорбины хүчил агуулагдана. Томуун насанд хүрэгчдийн 5г мөхлөг /1уут/ 500мг парацетамол ба 100мг аскорбины хүчил агуулагдана.
Бусад найрлага: Поливинилпироллидон, нимбэгний хүчил, сахароз, жиржийн амт үнэр оруулагч, хүнсний будаг /E110/
Олон улсын нэршил: Томуун
Эмийн хэлбэр: Мөхлөг, 5г -аар мөхлөг савлагдсан, халуун усанд уусгаж хэрэглэнэ.
Фармакологийн үйлдэл: Амсгалын дээд замын үрэвсэл, ханиалга, амны салст бүрхүүлийн үрэвслээс гадна томуу ба ханиадны үед өвдөлт, халуурах шинж тэмдэг илрэнэ. Парацетамол нь простогландины синтезийг саатуулах замаар биеийн халууралтыг бууруулж өвдөлтийг намдаадаг. Парацетамол нь ходоодны салстыг цочроодоггүй тул бэлдмэлийг ходоод ба 12 нугалаа гэдэсний талаас өөрчлөлттэй боло шархлаат өвчтэй хүмүүс хэрэглэх боломжтой. Бэлдмэлд аскорбины хүчил /Витамин С/ агуулагддаг ба энэ нь бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, эдгэрэлтийг түргэсгэх ба мөн бэлдмэлийн амтыг сайжруулдаг. Бэлдмэлийг халуун усанд ххэрэглэдэг тул хамар, амны салст бүрхүүлийн үрэвслийн улмаас эм уухад хүндрэлтэй байгаа өвчтөнд өгөхөд тохиромжтой.
Хэрэглэх заалт: 
  • Янз бүрийн бактери, вирусын халдвар үед халуун бууруулах
  • Ханиад томууны үед булчин, үений өвдөлт намдаахад
  • Үрэвслийн бус гаралтай сулавтар өвдөлт /толгойн өвдөлт, шүдний өвдөлт/ ялангуяа ходоод 12 нугалаа гэдэсний талаас өөрчлөлттэй болон шархлаат өвчтэй хүмүүст 
  • Гэмтэл ба эмчилгээ оношлогооны ажилбарын үеийн өвдөлт намдаахад хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг халуун усанд уусгаж ууна. Насанд хүрэгсэд 1уут бэлдмэлийг 50мл усанд уусгаж хэрэглэнэ.

Цээрлэлт: Бэлдмэлд агуулагдах парацетамол, аскорбины хүчил ба бусад бодисуудад хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Мөн элэг, бөөрний үйл ажиллагааны хүнд дутал, цусны өвчин болон удамшлын глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай үед хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Дотор муухайрах, арьсны харшлын урвал илэрч болзошгүй.
Хадгалах хугацаа: 3жил. Хайрцаг дээр заасан хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.
Эмийн сангаар олгох нөхцөл: Бэлдмэл жоргүй олгогдоно.

No comments:

Post a Comment