Тайвшруулах бэлдмэл
Найрлага:Эмийн бамбай (Valeriana officinalis L.) гэдэг ургамлын үндэс үндэслэг ишнээс бэлтгэсэн спиртэн хандмал.
Үйлчлэгч бодис:Борнеолын ба изовалерианы хүчлийн нийлмэл эфир, валерины хүчил, валерин, хатинин зэрэг алкалойдууд.
Эмийн хэлбэр:Спиртэн хандмал
Фармакологийн үйлдэл: Бамбайн бэлдмэлүүд төв мэдрэлийн сэрэх чанарыг дарангуйлах, нойрсуулах эмүүдийн хүчийг нэмэгдүүлэх, гөлгөр булчинг сулруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Мэдрэлийн системийн сэрлийн процесс хэт давамгайлсан тохиолдолууд, истери, мэдрэл сульдал, зүрхний цохилт олшрох, зүрх судасны системийн невроз, ходоод гэдэсний агчил зэргийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: 20-30 дуслаар өдөрт 3-4 удаа ууна.
Гаж нөлөө: Бамбайн хандмалыг удаан хугацаагаар хэрэглэхэд нойрмоглох, бие ядрах зэрэг гаж нөлөө хааяа илэрч болно.
Цээрлэлт: Уг эмэнд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
Төв мэдрэх чанарыг дарангуйлна гэдэг нь юу гэсэн үг вэ? Синаптик холбоог багасгах уу, ресепторууд удаашрах уу эсвэл ресепторуудыг хурдасгаж өөр хармонуудыг ялгаруулах уу?
ReplyDeleteНарийн мэдээлэл өгнө үү, ямар бодис гэх мэтээс