Saturday, October 29, 2016

КЛАРИТРОН (CLRITHRON)

Макролидын бүлгийн антибиотик

Олон улсын нэршил: Кларитромицин
Эийн хэлбэр: Бүрээс. 1 бүрээст 250мг кларитронмицин агуулагдана.
Фармакологийн үйлдэл: Макролидын бүлгийн антибиотик. Бактерын 50S рибосомын субъединицид үйлчилж микробын эсийн уургийн нийлэгжилтийг дарангуйлж микробын эсрэг нөлөөлнө. Бэлдмэлд өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл агаартан ба агааргүйтэ грам эерэг сөрөг бактеруудад идэвхитэй үйлчилнэ.
Кларитронмицин Legionella pneumophila, Mycoplasma pneumophila, Sreptococcus pyogenes, Streptococcus viridans, Streptoococcus pneumonia.
Фармакокинетик: Кларитромициныг ууж хэрэглэх үед биохүртэхүй нь 55% байх бөгөөд 4,5мг\мл байх үед плазмын уурагтайгаар ойролцоогоор 90% холбогдоно. Бэлдмэл бүх эд эрхтэн бие мөхбодоор жигд нэвтэрч тархах ба ялангуяа элэг ба уушгинд их хэмжээгээр, мөн тархи нугасны шингэнд бага хэмжээгээр илэрдэг байна. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш ойролцоогоор 3 цагийн дотор цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. 
Кларитромицины 20% нь CYP3A4, CYP3A5, CYP3A7, фертэнтийн оролцоотойгоор элгэнд аажим метаболизд орж үндсэн метаболит 14-гидроксикларитромицин үүснэ 250мг-р тунгаар хэрэглэхэд хагас ялгарлын хугацаа нь 3-4цаг, 500мг-р  тунгаар хэрэглэхэд 5-7 цаг байна.
Кларитромицин ы 20-30% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр шээстэй хамт ялгарна.
Хэрэглэх заалт:  Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд зам (тонзилофарангит, цочмог синутит) амьсгалын доод зам (цочмог бронхит, архаг бронхитын хурцдал, больницийн бус бактерын гаралтай уушгины үрэвсэл, арьс зөөлөн эдийн халдвар - үрэвсэл өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний H.pylori-ийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.)
Хэрэглэх арга тун: Шахмалыг бүтнээр нь бага зэргийн шингэнээр даруулж залгилж ууна. Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 250мг-р 12 цагийн зайтай хэрэглэх ба синусит болон Haemophilus influenza 2-р үүсгэгдсэн хүнд халдварын үед 500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ. 
H.pylori-ийн эмчилгээнд 250-500мг-р хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. 12-оос дээш насны хүүхдэд хөвөл хэлбэрийг хэрэглэх бөгөөд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Хөвмөлийг уусны дараа бага зэргийн шингэн уулгана. Бэлдмэлийг уухад зорийлсан 1 тариурт 125мг кларитромицин бүхий 5мл хөвөл багтана. Хэрэглэсний дараа тариурыг уугаахыг анхаарна уу.
Гаж нөлөө: Хоол боловсруулах системийн талаас дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах ховор тохиолдолд трансминакзмын идэвх түр зуур ихэсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах, зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх, төв мэдрэлийн талаас толгой эргэх айж түгшүүрлэх, нойргүйдэх хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох, Зүрх системийн ховор тохиолдолд хордлогын аритм илрэх, чонон хөрвөс, арьсны тууралт, хааяа цусан дахь сахарын хэмжээ ба тромбоцитын тоо багасах зэрэг нөлөө бэлдмэлийг хэрэглэж байхаад тус тус илэрч болно.
Цээрлэлт:
  • Кларитромицин болон макролидын  бусад бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүс 
  • Хүнд явцтай элэгний дутагдал
  • Элэгний үрэвсэл (анамнез)
  • Порфири 
  • Жирэмсний эхний 3 сар
  • Хөхүүл үе
  • 6 сар хүртэлх насны хүүхэд
  • 12 настай буюу 33кг-с бага жинтэй хүүхэд (шахмал)
Цизарпид, пимозид, терпенадин, астеизол, зэрэг бэлдмэлүүдтэй хэрэглэх,
Хүнд ба дунд зэргийн явцтай бөөрний дутагдал, элэгний дутагдал, жирэсний 2 ба 3 дахь сард тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Анхааруулга: Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбилцон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Кларитромициныг жиирэмсний 2 ба 3 дахь сард бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай. Үед л зөвхөн хэрэглэнэ. Эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно.
Эмийн харилцан үйлчлэл:   Амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал үүсэх эрсдэлтэй тул цизприд, пимозид, терпунадин, астемизол, зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй.
Теофиллин, такралимус, харга мөөгний алкалойдын цусан дахь хэмжээ клатромицихтэй хамт хэрэглэхэд ихэсдэг.
Бэлдмэлийг варфарин болон ууж хэрэглэдэг бусад цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэж байгаа үед проторомбины хугацааг тогтмол хянана. Зидоивудын шимэгдэлт багасна.
Ритонавиртай хамт хэрэглэж байгаа үед цусан дахь кларитромицины концентраци илэрхий ихэсэж түүний 14-гидроксикларитромицины  концентраци илэрхий багасна.

No comments:

Post a Comment