Monday, October 31, 2016

НЕФРОМОН (NEPHROMON)

Бөөрний үрэвслийг анагаах, бөөр хамгаалах бэлдмэл
Найрлага: Нарийн навчит цхилдгийн (Iris tenuifolia)-ийн үндэс үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд
Үйлчлэгч бодис: Нийлбэр флавоноид
Эмийн хэлбэр: Шингэн ханд
Фармакологийн үйлдэл: Нефромон нь бөөрний үхжлийг багасгах, дистрофийг бууруулах, бөөрний париеталь эсэд явагдах электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, азотын хортой нэгдлүүдийг бие махбодоос зайлуулах, хордлого тайлах, бөөрний гаралтай цусны даралт ихсэлтийг багасгах үйлдэл тус тус үзүүлнэ.
Уг бэлдмэлийн найрлага дахь нийлбэр флавоноид нь антиоксидант, мембран бэхжүүлэх, дархлаа зохицуулах, өөртөө харших урвалыг дарангуйлах үйлдлийн механизмаар цусны сийвэн болон бөөрний эдэд хуримтлагдсан хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгаж, азотын хортой бүтээгдэхүүн мочевин, креатинин болон дархан бүрдлийг бие махбодоос зайлуулна.
Хэрэглэх заалт: Бөөрний эдийн цочмог болон архаг үрэвсэл, бөөрний түүдгнэцрийн архаг ба архагдуу хэлбэрийн үрэвсэл, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний гаралтай цусны даралт ихсэх, биед азотын хортой бүтээгдэхүүн хуримтлагдсан үе, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурч, өнгө, үнэр өөрчлөгдөх, уур ихтэй хордлогот байдлын үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг 5-10мл-р хоногт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэх ба ээлж эмчилгээ 14-28 өдөр үргэлжилнэ.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Анхааруулга! 50%-ийн этилийн спирт агуулах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Хадгалалт: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгална.
 

No comments:

Post a Comment