Дархлал сэргээх бэлдмэл
Найрлага: Шинэсэрхүү бударгана (Salsola Iaricifolia) ургамлын газрын дээрх хэсгээс бэлтгэсэн спиртэн ханд.
Үйлчлэгч бодис: Фраксетин, фраксин, клеомиксозин-D зэрэг нийлбэр кумарин ба нийлбэр флавонид бүхий ханд.
Эмийн хэлбэр: Шангэн ханд
Фармакологийн үйлдэл: Бэлдмэл нь Т-лимфоцит, В-лимфоцит, макрофаг гэсэн гурвал эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхижүүлж фагоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх, иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах, хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдлын үе антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах болон уураг, липид, амин хүчлийн нийлэгжилтийг хурдасгах, нойр ба хоолонд сайжруулах, сэтгэл санааг тайвшруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.
Салимон бэлдмэлийн нөлөөгөөр бүх төрлийн хорт хавдар өвчний үед болон хорт хавдрын туяа хими эмчилгээний үед илэрдэг дархлаа дутагдлын хүнд хэлбэрийн урвалууд багасч, Т-хелпер эс, Т-хелпер ба Т-супресоррын харьцаа нэмэгдэн Т-супрессор эсийн хэт ээмгэг идэвхжил дарангуйлагддаг. Мөн хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдрын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооны идэвхийг дээшлүүлэх үүрэгтэй.
Хэрэглэх заалт: Бүх төрлийн хорт хавдар, хорт хавдрын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах, хоол тэжээлийн дутагдал болон тураал, өвчинд амархан өртөмтгий болох, антибиотик эмчилгээ, архаг ужиг явцтай өвчин, халдварт өвчин, мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Бэлдмэлийг 20-30 дуслаар өдөрт 3 удаа ууна.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй.
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Анхааруулга: Салимоны найрлагад этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Хадгалалт: Сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж хадгалана.
No comments:
Post a Comment