Стериод бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм
Найрлага: 1 капсулд 25мг диклофенак натри агуулагдана.
Фармакологийн үйлдэл: Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй бэлдмэл. Эдгээр үйлдлийн гол механизм нь циклооксигенеза ферментэд хориг үүсгэснээр простогландиний нийлэгжилтийг саатуулж байгаатай холбоотой. Учир нь өвдөх, үрэвсэх, халуурах, бүх үзэгдэл нь простогландин ихээр нийлэгжсэнтэй холбоотой байдаг.
Диклофенак натри үрэвслийн эрэг, өвдөлт намдаах, үйлдлээр ацетилсалицилын хүчил, фенилбутазон, ибупрофенээс давуу, хэрлэг Бехтеревийн өвчнийг эмчлэх үр нөлөө нь преднизолон, индометацинээс дутуугүй бөгөөд хэрэглээний үед хэрэглэхэд үений хөндийд сайн нэвтэрнэ. Бэлдмэл нь цусыг шингэлж цусны урсгалыг хурдасган үений уутанд түргэн хүрнэ.
Фармакокинетик:Гэдэсний ханаар сайн шимэгдэж цусны уурагтай 66-90% холбогдох бөгөөд үений шингэнд сайн нэвтэрч 4-6 хадгалагдана. Цусанд 1.7-2 цаг байна.
Хэрэглэх заалт: Үе мөчний хэрлэг, Бехтеревийн өвчин, үе ясжих хэлбэр дүрсээ алдах, үе мөчний зөөлөн эдийн болон үений уутны үрэвсэл, тэдрүүлийн өвдөлт, булчингийн хурц үрэвсэл зэрэгт хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Насанд хүрэгсэд 25-50мг-аар өдөрт 2-3 удаа хооллосны дараа буюу хооллох үедээ бага зэрэг шингэнээр даруулж ууна. Хоногийн дээд тун 150мг. Хоногийн дундаж тун 100мг. 6-аас дээш настай хүүхдийн хоногийн тун 2мг/кг байна.
Гаж нөлөө: Энэ бүлгийн бусад эмтэй харьцуулахад зохимж сайтай. Эмийг хэрэглэсэн эхний өдрүүдэд өрц орчим өвдөх, бөөлжих, суулгах, толгой өвдөх, эргэх шинж тэмдэг илэрч болох бөгөөд энэ нь аяандаа арилна. Зарим үед харшил илэрч болзошгүй.
Цээрлэлт: Ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, жирэмсний эхний 3 сар, бага насны хүүхдүүд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ. Ходоод гэдэс элэг бөөрний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэхээс гадна удаан хугаццагаар хэрэглэх үед цусны үзүүлэлтийг хянаж байх шаардлагатай. Ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэхгүй.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
No comments:
Post a Comment